ЭЙС ЭДҮ ВОРЛД ХХК - ACE Education center

Мэдлэг бол ХҮЧ

Байгуулагдсан он: 2014

Үйл ажиллагааны чиглэл: Сургалт, Зуучлалын төв

Бидний тухай:

Манай компани нь БНСУ, Канад, Австрали, Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцахад зуучлал хийж, өндөр чанартай боловсрол эзэмшээд эх орондоо ихийг бүтээх үйлсэд нь хувь нэмэр оруулан оюутан залуучуудыг дээрх орнуудад 100 хувийн тэтгэлэгт хамруулах зорилт тавин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Компаний үйл ажиллагааны чиглэл:
       1. Гадаадын томоохон их дээд сургуульд бүх төрлийн мэргэжлээр суралцуулах     /Бакалавр, Магистр, Доктор/
       2. Урт болон богино хугацааны хэлний курс
       3. Солонгос улсын Сөүл хотын гоо сайхны сургалт
       4. Гадаад хэлний сургалт
       5. Мэргэжлийн өндөр түвшний орчуулгын төв
       6. Суралцагч сурах хугацаандаа гэр бүлийнхнийгээ урих боломж
       7. Онгоцны буудал дээр тосох, хүргэх үйлчилгээ
       8. Гадаадад гэр бүлээрээ аялах
       9. Дотуур байрны үйлчилгээ
Компаний давуу тал:
 
Түргэн шуурхай, үнэнч шударга, найдвартай хамт олон
       Танд бид бүхэн мэргэжлийн өндөр түвшинд үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө өгч таны сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлнэ.

Эргэх холбоотой үйл ажиллагаа
       Манай компаниар зуучлуулан гадаадын их дээд сургуульд суралцахаар явсан оюутнуудтайгаа байнга холбоотой байж гэр бүлийнхэн болон сургуулийн хооронд холбох гүүр болно. Ямар нэг асуудал тулгарсан тохиолдолд хэзээд тусламж үзүүлж Монголдоо буцаж ирэх хүртэл нь эргэх холбоотой ажиллана.

Хамгийн хямд үнэ
        Зах зээл дээр байж болох хамгийн хямд үнийг бид танд санал болгоно.

Албан ёсны орчуулгын төв
        Таны визний материалыг мэргэжлийн өндөр түвшинд орчуулна. Мөн мэргэжлийн ангидаа дэвшин ороход материал бүрдүүлэлтэнд туслаж үнэ төлбөргүй орчуулга хийж өгдөг.

Гадаад хэлний үнэ төлбөргүй сургалт
        Бүртгүүлсэн оюутнуудаа үнэ төлбөргүй сурах бичгээр хангаж гадаад хэлний сургалтад хамруулна.

Олон улсад хүлээн зөшөөрөгдсөн боловсрол
        Манай компани тухайн орондоо хамгийн нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудтай гэрээ байгуулан хамтран ажилладаг тул та захын нэр хүндгүй сургуульд сурч мөнгө, цаг хугацаа алдахгүй. Та өндөр боловсролтой мэргэжилтэн болж Монголынхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулна.


Сэтгэгдэл үлдээх

Түмэнд дуулгах мэдээ













































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах