Саятнууд яагаад өдөр болгон нэг л хувцасаа өмсдөг вэ?

2015-11-06

 

Загварын ертөнцийн хөгжил маш хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа ч хүмүүсийн дунд бяцхан гардеробтой буюу шкафандаа ердөө л 10-15 сонголтын хувцастай хүмүүс ч байх ажээ. Тэдгээр хүмүүст баячууд эсвэл алдартай хүмүүс багтаж байна. Яагаад тэдний шкафанд цөөн тооны хувцас байгааг тодруулахаар шийдлээ.
1. Гаргах шийдвэр багасна. Гаргах шийдвэр олон байх тусам шийдвэрийн чанарт нөлөөлнө. Жишээ нь, фейсбүүкийн үндэслэгч Марк Цукерберг ингэж бодож байна. Ажлын шугамаар чухал шийдвэр гаргадаг хүмүүс өглөө юу өмсөхөө шийдэж ядаад байвал хэцүү, тэгэхээр сонголтгүйгээр шууд л аваад өмсөхөд цаг бага зарцуулж чухал шийдвэр гаргахдаа ихэнх хугацаагаа зарцуулсан нь дээр.
2. Бага цаг зарцуулна. Хувцас сонголтонд ямар их цаг орж байдгийг бид төдийлөн анзаардаггүй. 5 жилийн өмнө хувцас сонголтонд хэдэн цаг зарцуулах “333” нэртэй туршилтыг Москвад хийж байжээ: 3 сарын турш 33 төрлийн хувцас өмсөнө. Хувцас сонголтонд цагаа хэмнэж, өглөө хурдан хувцасладаг болохыг туршилтанд оролцогчид нотолжээ.
3. Бага стресстэнэ. Нью Йоркийн иргэн Матильда Каль жижиг гардеробтой байх саналыг дэмжиж байна. Одоо надад ямар ч бодол байхгүй: энэ хувцас илүү албаных юм уу? хэтэрхий задгай юм уу? “Би бараг дандаа өмссөн зүйлдээ гадаа гараад л харамсдаг байсан. Харин одоо цагаан цамц, хар өмд миний байнгын хувцас болжээ. Ер санаа зовох зүйл алга”.
4. Хүч бага зарцуулна. Алдарт найруулагч Кристофер Нолан үүнтэй санал нэг байна. Олон хувцастай байхад сонголтонд хүч зараад зогсохгүй, цаашдын арчилгаа, эмхлэх, угаалга гээд л хүч маш их зарцуулна. Алдартай, ажилласаг хүмүүс энэ хүчээ өөр ашигтай зүйлд зарцуулахыг хичээнэ шүү дээ.
5. Чанартайг цөөхнөөр. Таныг шкафандаа байгаа бүх хувцасыг өмсдөг гэдэгт эргэлзэж байна. “Миний шкаф яг л чихрийн цуглуулга шиг байхгүй юмгүй байлаа” гэж нэгэн залуу ээж дурсжээ. Надад ихэнх хувцас минь таалагддаггүй байлаа, өмсөхөөр биед нэг л эвгүй. Харин одооны жижиг гардероб – тансаг зэрэглэлийн ресторан л гэсэн үг. Надад сонголтууд бага ч гэлээ хувцас болгон маань төгс. Би сайхан харагдаад зогсохгүй, өөртөө маш итгэлтэй болсон.
6. Давтагдашгүй байдал. Зохиолч Элис Грегорин тэмдэглэн хэлэхдээ: “өдөр болгон нэг л төрлийн хувцас өмсөх нь давтагдашгүй мэт санагдана. Хямдхан бөгөөд өөрийгөө алдартайд тооцох хялбар арга. Нэг л төрлийн хувцас таны нас, байр суурь, үнэ цэнийг тодорхойлно. Тийм учраас хүүхдийн зохиолуудын баатар нэг л хувцас өмсдөг юм. Өөрчлөгдөшгүй, найдвартай.”
7. Бага мөнгө зарцуулна. Үнэнтэйгээ эвлэрье: шкафанд байгаа хувцасаа та өмсөх нь бүү хэл хэзээ авснаа ч санахгүй, хараа ч үгүй тийм хувцас бий. Ингэхээр хичнээн мөнгө дэмий үрсэн нь тодорхой байгаа биз?

Эх сурвалж: Xopom.com

Түмэнд дуулгах мэдээ
















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах