Төрсөн жилийн утга учир /Зурхайд/

2015-11-15

Хулгана жилтэн /сэтгэл татсан, тvргэн зантай/ Тvvнийг анх харахад, тэр тайван, хєгжилтэй мэт санагддаг. Гэвч тvvний гадаад байдал ийм сэтгэгдэл тєрvvлнэ харин яг vнэндээ цаана нь байнгын оргилуун зан нуугдаж байдаг. Тvvнтэй урт удаан хугацаанд харьцаад ирвэл, тэр єєрт нь байдаг хийрхэг, тогтворгvй, хурдан зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрvvл маргаан, шуугиан дэгдээдэг хvн. Найз нєхдийн хvрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай, тиймээс тvvнд жинхэнэ найзууд гэхээсээ илvv таньдаг хvмvvс их байдаг. Єєрєє ч хvмvvст итгэж нууц болон ажлаа ярьдаггvй. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо гаргахыг хамгаас илvv хvсдэг: єєрийн сэтгэл татам байдлаас, найз нєхдєєс, таньдаг хvмvvсээс єєрийн эсвэл хvний мєнгє тєгрєгнєєс. Єєрийн аюултай гоо vзэмжээ чадварлаг ба хэмжээ хязгааргvй ашигладаг. Тэр ирээдvйн амьдралдаа байнга санаа зовдог. Бvх Хулгана жилтнvvдийн уран сэтгэмж нь сайн хєгжсєн байдаг. Vvсгэн байгуулагч, бvтээн байгуулагч нар болж чадна гэхдээ хамгаас илvv гайхалтай шvvмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй чухал зєвлєгєє єгдєг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, єєрийн таашаалыг хvртэхийн тулд бvхнийг устгаж чадна. Тvvнийг шалигvй бэртэгчин зантай гэж хэлж болох ч vнэнч шударга. Ажил нь нурах хандлагтай байсан ч эцэсхvртэл нь явдаг. Хэрвээ тvр зуурын цэнгэлд татагдахгvй, байнга чамлаад байхгvй бол єєрийн амьдралаа зохиож, тvvндээ сэтгэл хангалуун байж чадна. Хулгана жилтнvvд хєдєлмєрєєр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэдэг. Бусдын нєсєр их хєдєлмєрийг ашиглан олон зvйлийг олж авдаг. Тэр мєлжигч маягийн амьдралтай хvн, мєнгє хvvлэгч байж чадна. Залхуу болон аюулгvй байдалд байх хvсэл нь зарим нэг Хулгана жилтнvvдийг албан тушаалдаа онгирсон "албан газрын харх" болгодог. Тэр улс тєрд амжилт гаргаж чадна, алдартай жvжигчин болно. Бие хvчний ажлаас илvv оюун ухааны ажил тvvнд зохино. Сайн эргэцvvлэн боддогоосоо гадна тэр бас уян байдаг. Хайртай хvмvvсдээ агуу сэтгэлтэй ханддаг, ялангуяа харилцан хайр байвал. Зєвхєн хайр дурлалд л єєрийгєє илэрхийлдэг. Амьдралын хоёрдугаар vе нь ширvvн єнгєрнє. Уян зангаасаа болж зєвхєн хураасан мєнгєє биш мєн аз жаргалаа ч алдана. Амьдралын гуравдугаар vе нь зохион байгуулалттай мєн хєгшин vе нь ч маш тайван байна. Гэхдээ тэр хэзээ тєрснєєс шалтгаална: євєл vv, зун уу. Зун бол идэх юм хайх шаардлагтай болно тиймээс замд нь тависан урхинаас болгоомжлох хэрэгтэй.

Vхэр жилтэн /ажил, гэр бvл, эх орон/  Vхэр жилтэн нь тэвчээртэй, дуугvй, удаан, тєлєв тєвшин, нямбай, даруу, томоотой, хатуу эрэмбэтэй. Тvvний энгийн гадаад тєрхний цаана євєрмєц, гоц ухаан байдаг. Хvмvvсийг илэн далангvй байлгаж чадах авъяастай. Vхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгvй. Энэ жилд тєрсєн хvмvvсийн ихэнх нь хэт шvтлэгийн ёсд хvрсэн шашин бvлэглэлийн хvмvvс, vндэсний дээрэнгvй vзэлтэнгvvд мєн хуурмаг сvсэгтэнгvvд байдаг. Тиймээс тvvнд ихэвчлэн дургvй байдаг, тvvнийг шvvмжлэн хэлэлцдэг. Тvvний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ хурдан зантай хvн юм. Уур хилэнд автах нь ховор харин автвал аймшигтай! Энэ vед нь эсэргvvцэх, зєрчих хэрэггvй - маш аюултай байдаг. Эхэлсэн ажил нь нурсаныг ч тэсвэрлэхгvй хvртлээ зєрvvд харин зам дээр нь байгаа хvнийг л єрєвдмєєр. Аль болох дарга, захирал болохыг хvсдэг. Шаардлагатай vед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугvй. Тэр шинэчлэлд дургvй учир нь vvнээс болж тэнцвэрээ болон сэтгэлийн тайван байдлаа алддаг. Урлаг, моодонд оруулсан хэт орчин vеийн зvйлсийг шvvмжилдэг хvмvvсийн нэг. Энэ зvйлсийг гэр бvлдээ нэвтрэн оруулахыг зєвшєєрєхгvй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг тэмvvлнэ. Тэр маш их ажилсаг, єєрийн гэр бvлд сайн сайхныг авчирна. Ер нь єєрийн ажил гэж тvvнд байдаг. Бие хvчний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хєдєє аж ахуйн салбарт илvv чадварлаг. Худалдаа болон харилцааны хvрээнд ажиллах нь тvvнд хvндрэлтэй байдаг. Эрvvл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггvй. Эмэгтэй - Vхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо vнэлдэг хvн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. "Гэр бvлийн усан онгоцыг" тэр л жолооддог. Тvvнд итгэж, найдаж болно харин тvvнээс зориг, урам сэтгэмж хvлээсний хэрэггvй. Эргэн тойрныхоо хvмvvст ойлгогддоггvй хvн. Их зєрvvд -Гэхдээ тэр гэр бvл, гэртээ хайртай, хvvхдvvдээрээ бахархдаг. Гэр бvлийнхээ тєлєє юугаар ч золиослоход бэлэн. Гэрсэг ба хєдєлмєрч Vхэр єєрийн ба бусдын бодол санал нь ялгаатайг ойлгож чаддаггvй. Амьдралын гуравдугаар vед их том асуудалтай тулгарна, гэхдээ єєрєє vvнийг зєв шийдэж чадвал хєгшин насандаа тайван амьдрах болно. Євєл тєрсєн Vхэр зун тєрсєн Vхрээсээ илvv аз жаргалтай учир нь ажил бага байна. Зун тєрсєн нь амьсгаа авахгvйгээр ажиллах болно.


Бар жилтэн /эрч хvч/  Бар нь тvргэн зантай хvмvvс байдаг. Сахилгагvй, албан туушаалаараа ахмад хvмvvстэй зєрчилдєх нь их тохиолддог. Энэ жилд тєрсєн хvмvvсийн дунд хувьсгалчид болон толгойлогчид байдаг. Бусдыг єєр рvvгээ соронзон мэт татдаг ч тvvнд vргэлж бас найдах, итгэх хэрэггvй. Ажилд, хайр дурлалд урагшаа явахыг уриалахад нь хийхээсээ ємнє сайн бодоорой. Барын vйлдэл нь бусдыг сvйрэлд хvргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай тиймээс бодлогогvй, бодомжгvй vйл хийж чадна. Захирагдах дургvй харин бусдыг єєрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь тvvнийг нэр хvндтэй болгодог. Тvvнийг хvндэлдэг, тvvнд зоригтойгоор vнэн vг хэлэх нь ховор, бvр тvvнийг устгахыг оролдсон vед ч хэлж чаддаггvй. Эргэн тойрныхон тvvнийг хvндлэх сэтгэл тєрдєг. Аливаа vйл хийхээсээ ємнє бодвол, бусдын vгийг дагаж болгоомжтой байвал их том амжилтанд хvрнэ. Ажлын тєлєє золиосолж чадна, тэр тєрєлхийн тэмцэгч, тvргэн ууртай, огцом зантай хvн. Гэхдээ бас чухал шийдвэр гаргахын ємнє ухарч боломжийг алддаг. Зєрvvд, заргач, олхиогvй тэрээр ихэвчлэн хэн нэгэнтэй маргалддаг. Ерийн бус vйлтэй, гоц хувь тавилантай, ямагт гоц байдалд ордог. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хєєрєлтэй, гvн бодолд, хvчтэй хайр дурлалд автдаг. Их оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор. Бар хэзээ ч мєнгє тєгрєг шууд сонирхоод байдаггvй ч єєрєє хєрєнгєтэй байж чадна. Амьдралын эхний vе нь тайван, онцгой бэрхшээлvvдтэй тулгарахгvй. Хоёрдугаар vе нь ширvvн ба оргилуун байна. Санхvv, хувийн болон гэр бvлийнхээ асуудлуудыг шийдэх шаардлагатай болно. Энэ vеийн асуудлуудыг шийдэж чадаагvй бол гуравдугаар vе рvvгээ шилжиж болно. Гэхдээ эцсийн эцэст тvvний амьдрал эвтэй, тайван байна, хєгширтлєє байвал. Хэзээ тєрснєєс л бvх зvйл шалтгаална: єдєр vv, шєнє vv. Шєнє тєрсєн Барууд, ялангуяа шєнє дундын vеэр, олон асуудлуудаас ангижирч чадна мєн амьдралых нь ширvvн нь илvv бага байна. Нар мандасны дараа тєрсєн бол оргилуун, ширvvн, Ьлон аюулд єртємтгий болно тиймээс тэр уйдахгvй. Гэхдээ хэзээ ч тєрсєн тэр тайван амьдралд найдаж болохооргvй. Тvvний амьдрал ямагт оргилуун, эрсдэлтэй байна. Єєрийнхєє хувь тавилангаар ямагт наадах зантай гэхдээ энэ нь єєрт нь таалагддаг бололтой. Тэр цаг бусын vхлээр vхэж магадгvй, гэхдээ бас хэн ч Бараас илvv азтай байхгvй. Азиуд Барыг хvч чадалын болон хvн тєрлєхтєний амийг хамгаалах билиг тэмдэг гэж хэлдэг нь ортой vг юм. Тэд Барыг сайн сайхны билиг тэмдэг гэж vздэг. Хэрвээ таны гэр бvлд Бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаална: хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс. Гэхдээ таны гэр бvлд хоёр Бар байдаг бол нэг нь явах хэрэгтэй.


Туулай жилтэн /тайван хvн/ Аз хийморьтой хvн. Авьяаслаг, нэрэлхvv, даруу, цамаан, тєлєв тєвшин, ач тустай. Сайн ярьдаг єєрийн vнэ цэнээ мэддэг. Тvvний нэг чухал дутагдал нь хуумгай зан мєн тvvний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай бусдад ч таалагддаг. Тэр зочид хvлээж авах дуртай, тvvний гэр нарийн маягаар хийгдсэн байдаг. Тэр хааяа хов жив ярихдаа бол гоомжтой байдаг. Тэр их ёсорхог хvн. Зарим нь тvvнийг язгууртан эсвэл дээдсийг дууриагч гэж vзэх хандлагатай байдаг. Эмэгтэй-Туулай єєрийн соёлын тєвшинг харуулах дуртай. Гялалзах зорилго агуулан зарим нэг сэдвvvдийг гvн судлаж чадна харин бусдын илvv чухал зvйлийн тухай ямар ч ойлголтгvй байх болно. Ер нь Туулай бол их тайван хvн. Тvvнд жинхэнэ мэдрэцээс илvv нялуун зан байдаг. Найз нєхдийн чухал асуудлаас илvv єєрийн жижиг таагvй явдал тvvнийг бухимдуулна. Хэрвээ тэр зовж байвал бvр эмгэнэлтэйгээр дуусахаар хvчтэй зовдог. Ялихгvй зvйл тvvнийг уйлахад хvргэдэг ч тайвшруулах амархан. Энэ жилд тєрсєн эмэгтэйгийн дvнсгэр байдал бусдын сэтгэлийг татах чухал аргуудын нэг юм. Туулай тєрєлхийн хуучинсаг vзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хvндрэлд хvргэх бvхнээс айдаг. Тав тух, єєрийн аюулгvй байдлыг хамгаас илvv vнэлдэг. Болох болохгvйг харьцуулалгvйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггvй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг тєрvvлдэг. Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхvvгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хєгжсєн тул тэр боломжийг хэзээ ч алддаггvй сайн худалдаачин болно. Хайртай хvмvvсдээ тусч, эелдэг байдаг ч найз нєхдийнхєє ашгийн тєлєє ойр дотны хvмvvсээ амархан орхиж чадна. Гэр бvлийнхээ ємнє хариуцлагатай гэдгээ мэдэрдэггvй. Тєрєл тєрєгсєд, гэр бvл, хvvхдvvд зэрэгтэйгээ хєндлєнгийн хvнтэй харьцаж байгаа юм шиг байдаг харин найз нєхєдтэйгээ илvv дотно харьцахыг эрхэмлэдэг. Энэ жилд тєрсєн эмэгтэйчvvдийн эхийн авьяас нь хязгаартай байдаг ч vvргээ ямагт биелvvлдэг. Хэрвээ Туулай эмгэнэлт, гоц гойд нєхцєл байдалд орохгvй мєн ємнє нь дийлж давшгvй бэрхшээл тулгарахгvй бол амьдралынхаа бvх гурван vедээ тайван амьдарна. Дайн, хувьсгал, сvйрэл, улс тєрийн эргэлт зэрэг нь тvvний хэрэг биш. Тэр тэмцэгч биш. Тэр дайсан байх дургvй. Хэрвээ тэр эсэргvйцэхгvй байгаа бол галзуурч мэднэ, амиа хорлож чадна эсвэл єндєр настай болсон ч эх орноо орхино.

 

Луу жилтэн /хуурмаг vзэгдэл/  Луу нь эрvvл чийрэг -биетэй, амьдралын хvч тэнхээтэй, идэвхтэй хvн юм. Нээлттэй, цэвэр, vнэнч тэрээр хэзээ ч єєдгvй, бялангач зан гаргахгvй, хорон vггvй. Энэ хvн маш итгэмтгий учраас тvvнийг мэхлэхэд амархан. Энэ бол барьшгvй урам зоригтон, дур нь татагдахдаа амархан, олон талын чадвартай. Луу бол боловсон, уудам сэтгэлтэй, зориг тєгєлдєр, хатуужилтай, бардам хvн. Бусдад нєлєєлдєг, ихэвчлэн тvvний vгийг сонсдог. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог. Тvvний тєгс тєгєлдєр рvv тэмvvлдэг зан нь тvvнийг єєртєє болон бусдад шаардлагатай болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай байдаг, ихийг шаарддаг ч шаардснаасаа илvv ихийг єгдєг. Луу жилд тєрсєн хvн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчдэг, тvvний vг нь бодол санаанаас нь тvрvvлээд гарчдаг. Хэдий ийм ч тvvний vгийг сонсох нь зvйтэй. Луу чухал зєвлєгєє єгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй. Эмч, улс тєрч, жvжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон тvvндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Хэрвээ тэр єєрийгєє сайн vйлсд зориулах юм бол дандаа амжилттай байна. Харамсалтай нь мvv vйлд ч ийм амжилт олно. Тэр ямагт ялагч байна! Луу єєрєє хэн нэгэнд дурлах нь ховор ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал тvvнд хэзээ ч байдаггvй. Харин єєрєє эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Энэ жилд тєрсєн эмэгтэй амьдралдаа амжилттай явдаг мєн тvvнд гэрлэх санал гаргах нь их байдаг. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг. Тэр ганцаараа байвал илvv аз жаргалтай. Ойр дотныхондоо тавьсан шаардлагуудаас болж амьдралын эхний vе нь бэрхшээлтэй байна. Дараах vед тvvний уран чадамгай байдал нь олон асуудлуудын учир шалтгаан болно. Тvvний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь тєдий бага байдаг. Тэр их хэцvv зантай, сэтгэл хангалуун байж чадаагvйгээсээ болж их зовдог. Гэхдээ амьдралынхаа сvvлчийн vед аз жаргалтай байна, амьдрал тvvнд хvссэнийг нь єгнє. Энэ бол азын, тэнгэрийн сvр хvчийн мєн зурхайн хамгийн ариун шударга билиг тэмдэг юм. Луу нь амьдрал болон єсєлтийг билэгддэг, баян болгодог, буян, эв найр, урт нас авчирдаг. Гэхдээ зоосын нєгєє тал гэж байдаг шиг тvvнд бас байгаа. Хэдий тэр байнга гялалздаг ч vvнээс нь сохрох тийм ч тод биш юм. Тvvний сvр хvч нь зєвхєн vзэгдэхийн тєдий байдаг. Хєнгєн хувь тавилан нь хуурмаг vзэгдэл. Луу нь бодит биш тиймээс хэдий энх амгалан, сvр хvчтэй ч баяр ёслолын vед л зориулагдсан амьтан. Баярын vеэр гал, ус гаргадаг, алт асгаруулдаг ч баярын дараа тvvнийг шатаадаг. Гэхдээ vлгэрийн Феникс шувуу мэт дараачийн баярт зориулагдан vнсээс дахин сэргэн босно. Энэ бол vлгэрийн хоосон амьтан.

 

Могой жилтэн /мэргэн ухаан/ Ази орнуудад Могой нь мэргэн цэцэн ухаантай гэдгээрээ хvндлэгддэг.Эрэгтэй-Могой нь уян зєєлєн, аятайхан, наргианч хvн байдаг. Эмэгтэй-Могой нь гоо vзэгэлэнтэй тиймээс vvгээрээ их амжилт олдог. Японд vзэсгэлэнт эмэгтэйд сайхан vг хэлэхдээ "Хонгор минь та ёстой жинхэнэ могой юм" гэдэг. Могой нь vргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд тєрсєн эмэгтэй гоёмсог зvйлсд маш дуртай. Могой эргэцvvлэн бодох нь их, бага ярьдаг, оюун ухаан ихтэй, гvн ухаанд хандлагтай. Мэргэн цэцэн ухаантайгаас гадна гайхалтай зєн билигтэй. Хэрвээ тэр сайн боловсрол эзэмшвэл зєн билиг нь урьдаас мэдэх авъяас болж болно. Энэ хvн бусдын туршлага, зєвлєгєє, санал бодол, баримт зэргээс илvv єєрийн сэтгэгдэл, зєн билиг зэрэгт итгэдэг. Єєрийн зєн билигт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггvй. Тэр зургаа дахь мэдрэхvйтэй юм шиг. Тэр юм бvхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хvн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хvрэхийн тулд газрыг нєгєє тийш нь харуулч ч чадна. Гэхдээ Могой нь муу тоглогч. Эрсдэлгvй л бол ямар ч ажлыг хийнэ, их байсан ч хамаагvй. Гэхдээ тэр бас залхуу. Мєнгєний хувьд ч тэр азтай байна, тэр vvн дээр санаа зовох хэрэггvй, шаардлагтай vедээ vргэлж мєнгєтэй байх болно. Мєнгєний тал дээр тэр хэзээ санаа зовдоггvй. Хєгшрєєд ирэхээрээ харамч хvн болдог. Мєнгє зээлдvvлэх дургvй, гэхдээ аятайхан санагдсан хvндээ туслана, тэр туйлдаа хvрэх нь олон тохиолддог, энэ vед бусдын асуудалд сонирхон ордог. Могой єєрийнхєє vзvvлсэн туслалцааг хэтрvvлж ихээр боддог учраас дараа нь харамсахгvйн тулд тvvнээс туслалцаа авхаасаа ємнє сайн бодоорой. Тvvний амьдрал нь хэзээ тєрснєєс болно: євєл, зун, єдєр, орой. Энэ vед ямар цаг агаартай байсан нь бас чухал. Зєвхєн дулаан уур амьсгал тvvнд зохино. Тэр хvйтнээс, муу цаг агаараас айдаг. Халуу оронд эсвэл сайхан нартай єдєр тєрсєн бол аз жаргалтай байна. Харин хvйтэн, ширvvн салхитай, єдєр тєрсєн бол амьдралынхаа турш аюулд байна.

 

Морь жилтэн /vнэнч шударга хvн/ Морь бол намбатай, бие бялдар сайтай, хувцаслаж чаддаг хvн. Театр, концерт, спортын тэмцээн зэрэгт дуртай, ер нь vзэгчидтэй холбоотой бvхий л юманд дуртай. Ямар нэгэн тєрлийн спортоор хичээллэвэл амжилт их олдог. Магтаалын vг хэлж чаддаг, хамт олны дунд хєгжилтэй, чалчаа, аятайхан, олонд нэртэй. Тэр их гялалзсан хvн, хvмvvсийгудирдах дуртай бас чаддаг. Хvмvvсийн санаа бодлыг тэдгээрийг хэлэхээс нь ємнє тэр хурдан таачдаг. Улс тєрд амжилт олно энэ нь ч тvvнд их таалагдана. Морь зєвхєн оюун ухааны биш бас бие хvчний ажил хийж чадна. Заримдаа єєрийнхєє хvч чадалд итгэдэггvй /vvнийгээ єєрєє ч мэднэ/ гэхдээ єєртєє итгэлтэй байдаг. Яг vнэн хэрэг дээр тэр боловсон гэхээсээ илvv арга мэхтэй. Тэр их халуун цустай, тvргэн зантай, ихэвчлэн vvнээсээ болж єєрийнхєє алдартай ов живийн ачаар олсон зvйлээ алддаг. Тvvнийг уур хилэнтэй байх vед нь харсан хvмvvс хэзээ ч тvvнд итгэхийг хvсэхгvй учир нь уур хилэнд нь нэгэн номхотгошгvй юм байдаг. Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой. Тэр их аминч тиймээс зам дээр нь саад болсон хvнийг юv ч бодолгvйгээр бяц гишгэнэ. Тэр их нэрэлхvv, дээрэлхэг зантай. Єєрийнхєє асуудлыг хамгаас илvv чухалчилдаг бvр бусдын хэрэгт орох шаардлагатай байсан ч хамаагvй. Юм бvхэнд єєрийгєє хамгийн тvрvvнд тавьдаг. Тэр єєрийн тааллаар болдог, хэний ч зєвлєгєєг дагадаггvй. Тэр хувиа бодогч, байгалиас заяасан маш эрх чєлєєтэй. Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй. Тэр ч дуртайяа явна учир нь эцэг эхтэйгээ хамт байх нь тvvнд хэцvv байдаг. Єєрийн гэр бvлтэй болонгуут тэр гол хvн болж хувирдаг, бие тоосон хvн болохоор энэ нь тvvнд их таалагдана. Энд ч тvvний асуудлууд маш чухал байр суурь эзлэнэ гэхдээ энэ аминч зан нь гэр бvлээ хадгална. Хэрвээ тэр гэртээ байхгvй бол гэр нь нурсантай адил болно. Тэр зєвхєн єєрийнхєє тєлєє ажилладаг, єєрийн сэтгэл хангалуун байдал болон амжилт зэргийн тєлєє хийдэг ч ажлын vр дvнг бvгдээрээ ашигладаг. Тэр хєдєлмєрлєх дуртай, мєнгєтэи зєв харыддаг. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхадаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу vлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг. Хvмvvсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тvvнд тохирно учир нь бусдаар хvндлvvлэх, магтуулах дуртай. Тэр хайр дурлалын тєлєє бvхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, єєр юм бvхэн тvvнд хамаагvй болдог. Vvнээсээ болж азгvйтдэг хэдий маргаангvй чанаруудтай ч. Хэрвээ тэр энэхvv дутагдлаа дарж чадаад мєн илvv ухамсартай байвал аз жаргалтай байна. Амьдралынх нь эхний хоёр vеvvд нь тайвангvй байна. Залуу насандаа гэрээ орхисон ч энэ нь таагvй явдалгvйгээр єнгєрєхгvй. Хувийн амьдрал нь ч мєн ширvvн байна. Сvvлийн vе нь эвтэй сайхан бол но. Гал улаан Морийг тусд нь хэлэх нь зvйтэй /1906, 1966 г.м. 60 жилд нэг/. Энэ жилvvдэд тєрсєн хvмvvс ямар ч сайн нєлєєг хєнєєлтэй болгон хувиргана. Эдгээр он жилvvд нь Морьд болон тvvний гэр бvлд их муу нєлєєтэй. Сайн ба муу зан чанарынхаа хувьд гал улаан Морь нь бусад Мориудтай адилхан ч илvv огцом илэрсэн байдаг. Гал улаан Морь нь бусад Морио бодвол илvv хєдєлмєрлєх дуртай, илvv чадварлаг, илvv арга мэхтэй харамсалтай нь бас илvv аминч, илvv ширvvн, оргилуун, туйлдаа хvрэх нь ч илvv. Дурласан vедээ ухамсаргvй vйлс хийдэг. Тєрсєн ба єєрийн гэр бvлдээ аль алинд нь хvндрэл vvсгэдэг. Гал улаан Морийн амьдрал гэнэтийн явдлаар дvvрэн, гоц гойд байдаг. Тэр сайн vйлсээрээ их алдар нэртэй байж чадна, муу vйлсээрээ ч мєн адил.

 

Хонь /олон зантай/ Тэр их дэгжин ганган, уран чадамгай, байгалийг шvтэн хайрладаг. Хэрвээ тvvний гутранги, тvгшvvртэй, байнгын тээнэгэлзэл, залхуутай зэрэг зангууд нь байхгvй байсан бол хамгийн сэтгэл татам байж чадна. Хонь єєрийнхєє амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггvй. Тэр олон ааштай бас байнга дvргvйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхоогоо бvр цєхрєхєд нь хvргэдэг. Тэр бол тvрэмгийлэн эзлэгч зантай гэхдээ єєрєє vvнийг хэзээ ч хvлээн зєвшєєрдєггvй. Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгvй, сахилга батгvй, энэ бvхэн тvvнийг тэсвэрлэшгvй болгодог. Гэхдээ хэрэгтэй vедээ бусдад таалагдаж чаддаг, хэрвээ энэ нь єєрт нь ашигтай мєн хvний зардлаар амьдрах боломж байвал. Тvvнийг эрх чєлєєтэй гэж хэлэхгvй харин ч эсрэгээр: тэр єєрєє аюулгvй л байвал амьдралын ямар ч нєхцєл байдалд амархан дасдаг. Эелдэг зєєлєн, зvрхгvй, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай. Єєрийнх нь тухай ярих, єєрийг нь удирдах, тvvнд зєвлєх мєн тvvний байнгын дургvйцлийг сонсох зэрэг явдалд тэр дуртай байдаг. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хєдлєхєє огт мэддэггvй хvмvvс тиймээс бусдад найддаг. Эдгээр хvмvvсийг гутранги vзэлтэй гэж хэлж болно. Ихэнх нь шашин шvтлэгтэй хvмvvс байдаг ба зурхай, уран зєгнєлтэй, ер бусын, далд хvчний юм бvхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна гэвч олон зантай нь хэвээр vлдэнэ. Тvvний амьдрал нь єєрєєс нь биш, эргэн тойрныхоос нь шалтгална. Єєриймсєг мэдрэмж тvvнд байдаггvй. Сайхан сэтгэлтэй харагддаг, vнэхээр ч сайн vйлс хийх хандлагатай, гэхдээ ихэвчлэн єєрт нь хэрэггvй зvйлээ єгдєг. Юу ч болсон гэсэн тэр хэзээ ч буруутай байдаггvй. Хонь санаачлагагvй, зориггvй, шийдэмгий бус, хариуцлагагvй. Тvvний сэтгэлгvй зан нь ямар ч хvнийг сандаргадаг. Удирдах чадваргvй, хариуцлагын мэдрэмжгvй яагаад гэвэл тэр ердєє бусдын vгийг дагах, захирагдах гэж тєрсєн. Сайн нєлєєний хvчинд тэр амжилт олно, ямар нэгэн тєрлийн урлагт гялалзана. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран болон техник чадвар шаардсан ажлыг амжилттай биелvvлдэг сайн мэргэжилтэн болно. . Хонь ухаантай ч хэзээ ч гол дvрд тоглодоггvй. Тэр их уран сэтгэмжтэй тул хатуу зоригтой байх хэрэгтэй. Хонь жил нь эмэгтэйн тэмдэг гэж vздэг учир нь тvvний бvх зан чанарууд нь эмэгтэй хvнд илvv нийцнэ. Тэр тайван амьдралтай байхыг мєрєєддєг. Тэр баян эцэг эхийн хамт амьдарч чадна тэгэнгээ аз жаргал болон сайн сайхныг авчрах гэрлэлт, баян ивээн тэтгэгч, найз зэрэгт найдаж сууна. Хониныхны дунд биеэ vнэлдэг эмэгтэйчvvд болон эдгээрийг захирдаг мєн бусдад санал болгодог эрэгтэйчvvд ховоргvй байдаг. Гэвч бас агуу их зохиолчид, жvжигчид ч байдаг. Энэ бvхэн гадны нєлєєнєєс, нєхцєл байдлаас болон "нугын євсний чанараас" шалтгаална. Эртний ийм vг байдаг "євс сайтай газар тэжээгдсэн хонь нь дуулгавартай, тайван байдаг харин муутай газар тэжээгдсэн нь байнга майлж гомдоллодог". Худалдаа наймааны ажил тvvнд ер тохирохгvй, єрєвдєлтэй худалдагч болно. Тvvний яриа нь ихэвчлэн утга уялдаагvй байдаг, єєрийнхєє санал бодлыг илэрхийлж чаддаггvй, хэлгий, талтираа хэлтэй, эсвэл хэтхурдан эсвэл хэт удаан ярьдаг. Мєн тэр тэргvvлэгч ч байх чадваргvй бvр цэрэг ч байх чадваргvй. Байлдаж дийлж ялах тvvнд зориулагдаагvй бололтой. Таагvй нєхцєл байдлаас болж хашааны юмуу гvvрний доор амьдрал нь эцэс болж магадгvй. Амин гол зvйлсд хамаатай хувцас, хоол тэжээл, гэр орон гэсэн асуудлууд тvvний санааг зовоохгvй. Аль хаалга тогшихоо тэр сайн мэддэг. Хэрвээ танд хотоос зайтай маш тохилог байшин байдаг бол мєн тэнд нь жvжигчид ирсэн бол Хонийг нэг удаа оруулахад та тvvнээс салж чадахгvй, тав тухтай байдал нь тvvнд мэдрэхvйн тэнцвэрээ хадгалахад нь маш их чухал, жvжигчид нь тvvнийг гялалзах боломж єгнє тэгээд ч тосгонд vнэхээр дуртай. Ихэвчлэн тэр хайр дурлалын асуудлуудтай байдаг тиймээс амьдрал нь нилээн бvр нилээн оргилуун байна. Амьдралых нь хоёрдугаар vедээ мэдрэхvй нь хєндєгдєнє. Гэхдээ vлдсэн хоёрт нь илvv азтай байна. Тvvнд сайн зєвлєгч хангалттай эд хєрєнгє байвал тэр том амжилтанд хvрч гялалзах болно гэдгийг санаарай.

 

Мич /заль мэхтэй/ Мич бол бvх жилтнvvдийн хамгийн овилгогvй зантай нь. Тэр их наргианч, хошигнох дуртай тиймээс хамт олныхоо сэтгэлийг татдаг. Бvгдэнтэй эв найртай байдаг юм шиг санагдавч яг vнэндээ тийм биш. Мич бол хомхой харамч зантай, заль, мэхтэй хvн. Тvvний найрсаг, хуурмаг элэгсэг, алиа томоогvй бvр vйлчлэмтгий зангуудын цаана нь ихэвчлэн эргэн тойрны хvмvvсээ жигших зэвvvцэх бодол нуугдаж байдаг. Єєрийгєє бусдаас дээгvvр гэж vздэг Мич нь ихэрхэг зантай хvн. Мич нь оюун ухаан ихтэй хvн. Мэдлэгтэй болохыг их тэмvvлдэг. Тэр ном, сонин их уншдаг, дэлхий дахины vйл явдлыг ямагт мэдэж байдаг. Сайн боловсролтой, гайхамшигтай ой тогтоолтой. Урьд ємнє харсан, сонссон зvйлийнхээ єчvvхэн хэсгийг ч санадаг. Тvvнд сайн ой тогтоолтой байх нь шардлагатай учир нь юм бvхэн нь замбараагvй байдаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцvv асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Гэхдээ асуудлуудаа дор нь шийдэхгvй бол дараа нь эхлэнгvvтээ хаядаг. Гайхамшигтай бусдын толгойг эргvvлж чаддаг. Бvх жилтнvvдээс хамгийн сvр хvчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй Лууг хvртэл хуурч чадна. Барын соронзон чанарт ч автахгvй, Мич зvгээр л тvvний ємнє инээнэ.Арга мэхтэй, зальтай байснаараа тэр хамгийн хэцvv хvнд асуудлуудаас мултарч чаддаг. Угийн эрх дураараа, хувиа хичээгч, юуг ч тvvнд тулгаад эсвэл итгvvлээд хэрэггvй. Тvvнд ямагт єєрийн хувилбар байдаг. Мич ёсорхог биш, єєрийн ашиг хонжоог бодон ухамсаргvйгээр, зоригтой худлаа ярьж чадна. Єєрєє шийтгvvлэхгvйдээ итгэлтэй байгаа бол муу vйлс хийдэг. Мєн vvн дээр тvvнийг барьж авахад амаргvй байна. Тvvний энэ эв зvйг олох ухаан нь тvvнийг бvр хулгай хийхэд нь хvргэдэг гэхдээ бvгдээрээ ийм биш, бvгдээрээ худлаа ярьдаггvй. Мич бол сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Тэр хэрэг тарьсан ч тvvнд удаан уурлах боломжгvй. Тэр бол эрх тушаал хєєцєлдєгч энэ нь ч vндэс баримттай. Хэдий тэр ёсорхог биш, ихэрхэг, хуурамч зан чанаруудтай ч тvvний гярхай ухаанд нь олон хvмvvс татагддаг. Єргєн далайцтай ажил тvvнд маш сайн зохино, санхvvгийн хэлэлцээрт заль гаргадаг, сэргэлэн ухаан ба мэдээлэл шаардсан ажлын бvх салбарт чадварлаг байна.Ямар ч мэргэжил дамжилттай байна: улс тєр, дипломати, аж vйлдвэр, худалдаа. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Єєрийнхєє эв дvй, авьяас зэргээ дагах юм бол алдар нэртэй ч болдог. Бусдыг ядраах олон vгс урсган тоочихоо болих хэрэгтэй. Хэдий тэр санхvvгийн бэрхшээлтэй байх ч ерєнхийдєє тvvний байдал сайн байна. Хайр дурлалд аз жаргал олохгvй. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, гэхдээ цатгалдах нь ч хурдан байдаг тиймээс тэгээд дараагийн хvнээ хайдаг. Тууштай биш болохоор хайлт нь талаар болдог. Шvvмжлэмтгий ба гярхай ухаан нь оргилуун зангийг нь хєргєдєг. 

 

Тахиа /сэхvvн, додигор, сагсуу/ Тахиа бол мєрєєдєгч, єєрийгєє их чухалчилдаг, гоёчилсон vгэнд дуртай. Єєрийн илэрхийлэлдээ зовдоггvй, хааяа тvргэн аашилдаг. Гэхдээ тvvний энэ зан нь уучлалттай учир нь тэр илэн далангvй, хачин євєрмєц. Тэр vнэхээр илэн далангvй, бодсоноо л хэлдэг. Гэвч энэ нь тvvний аминч занг л илvv илтгэж байгаа юм. Бусдын эмзэг сэтгэлд тоомсоргvй хандаж, уучлах, єршєєх зэрэгт ямар ч vндэслэл байхгvй гэж боддог. Тэр мэдээж ухаан зальтай хvн биш. Євєрмєц гэдэг нь ердєє л vзэгдэх тєдий. Бусдын анхаарлыг єєртєє татах дуртай, єєрийгєє харуулахуйц хувцасладаг. Тахиа бол хэт хуучинсаг vзэлтэй ба энэ нь бvр єєрт нь муугаар нєлєєлдєг. Єєрийгєє юм бvхэнд ямагт зєв, юv хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггvй зєвхєн єєртєє л найддаг. Харин зєвлєгєє харамгvй єгнє. Адал явдл хайж байгаа мэт санагдана гэвч vгvй. Тэр биелэшгvй, хачин тєлєвлєгєєгєєр дvvрэн байдаг, мєрєєдєх, єєрийгєє баатраар тєсєєлєх дуртай тэгсэн мєртлєє гэртээ зєєлєн буйдан дээр л vлддэг. Тэр бол баазхан гvн ухаанч, ажиглан суухдаа цээжээр зохиож хэлэх дуртай хvн. Тvvнийг зvрх зориггvй гэж хэлэхгvй, vvгээр ч барахгvй щаардлагатай vедээ тэр их зоригтой, баатарлаг. Єєрийн амь насаар золиосолж чадахаар бардам зоригтой. Сайн байлдагч болж чадна. Хvмvvс тvvнийг сонирхолтой гэж боддог гэвч сэтгэл нь гонсойж болзошгvй. Тэр vргэлж єєрийнхєє боломжийг хэтрvvлж ярьдаг. Тэр томыг амладаг ч яг vнэн хэрэг дээр хийж чадах зvйл нь амласанд нь хvрдэггvй. Гайхуулах, сайрхах нь тvvний салшгvй нэг чанар юм. Тvvний дур татам гадна байдлын цаана сэтгэлийн уг байдаггvй, дотно янаг харьцаанд энэ нь илvv мэдэгдэнэ. Ажиглан суух зантай, залхуудуу. Гэхдээ бас агуу том хєдєлмєрч хvн, чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хvсдэг, хийж чадахгvй болонгуут маш их бухимддаг. Тэр их идэвхтэй, хєдєлгєєнтэй. Тэр арвич, хямгач байж чадахгvй. Энэ жилд тєрсєн хvмvvс санхvvгийн том эрсдэлд ордог. Хайр дурлал нь ч хэцvv байна. Хайртай хvнээ тогтооход тvvнд маш хэцvv байдаг учир нь тэр хvнийхээ сэтгэлийг нь ихэвчлэн гонсойлгоход хvргэдэг. Бодит байдал мєрєєдлєєс маш хол байдаг. Гэхдээ Тахиа ямагт чин сэтгэлтэй ханддаг. Эрэгтэй-Тахиа єєрєє гялалзаж, гунхалзаж, єєрийгєє хайрлуулж болох тийм эмэгтэйчvvдийн хvрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг учир нь тэр амархан залхадаг. Эмэгтэй-Тахиа ч мєн эмэгтэйчvvдийн хvрээнд байх дуртай бvр ялангуяа хамт ажиллдаг байвал илvv дотносон. Амьдралынхаа бvх vед тvvний санхvvгийн болон хайр дурлалын байдалд нь єсєлт ч байна бууралт ч байна. Тахиа ядуурлаас баяжих руу, тєгс тєгєлдєр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна. Гэхдээ тvvний хєгшин нас нь аз жаргалтай єнгєрнє.

 

Нохой /шударга ёс/ Нохой хэзээ ч амардаггvй, vргэлж тайвангvй, сэрэмжтэй байдаг. Дуугvй, шаардлагатай vед л єєрийгєє илэрхийлдэг. Туйлдаа хvртлээ зєрvvд ба юу хvсч байгаагаа мэддэг. Увайгvй зантай ч байдаг, огцом, ширvvн, таагvй сануулга єгдєг тул тvvнээс эмээж айдаг. Бvгдийг нарийвчлах, шалтгаантай, шалтгаангvй шvvмжлэх, байнга маргаан vvсгэхийн тулд шалтгаан хайх зэргийг хvсдэг, тэмvvлдэг. Нохой их гутранги vзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хvлээж найддаггvй. Нохой бол шударга ёсын тєлєє тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр бол vл итгэх vзэлтэн, гэвч тvvний шvvмжлэмтгий ухаан, маргашгvй сvр жавхлант урам зориг, хошин шог ойлгох чадвар зэрэг нь єєрийг нь олхиогvй зангаас нь авардаг. Ямар ч шударга бус явдал тvvнийг хатуу эсэргvvцэхэд хvргэдэг мєн vvнийг зайлуулахаас, устгахаас нааш тэр тайвшрахгvй. Тэр єнгєрсєн, одоо, ирээдvйн бvхний тєлєє зовдог. Тэр гvн ухаанч, ёс суртахуунч, мєнгєнд сонирхолгvй. Олон тvмний цуглаанд дургvй. Хvйтэн сэтгэлтэй мэт санагдавч vгvй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч тvvнд хvний бvх сайхан ариун чанарууд бий. Энэ бол vнэнч, шударга, итгэлтэй, тєвийг сахисан, vvрэг хариуцлагын мэдрэмжтэй хvн юм. Танаас хэзээ ч урвахгvй. Нууц хадгалж чаддаг, даруу тєлєв зантай. Гэхдээ нvглээ наминчлах мєн бусдын наминчлахыг нь сонсох туйлын дургvй. Нохой хэдий гvн ухаантай ч олны ємнє уран цэцэн vгс урсгадаггvй, бодлоо арай ядан илэрхийлдэг. Гэхдээ Нохой шиг сонсож чаддаг хvн байхгvй. Тэр итгэх сэтгэл тєрvvлдэг энэ нь ч тун зєв болно. Бусдын тєлєє боломжтой бvгдийг хийнэ тvvний vнэнч сэтгэл нь бvр єєрийг нь золиослоход ч хvргэдэг. Тийм болохоор хvмvvс Нохойг их хvндэлдэг. Тэр их агуу сэтгэлтэй, хайр харамгvй єгдєг хvн. Тэр оуюн ухаан ихтэй тул гоё чамин гэрт ч, гадаа гудамжинд ч амьдарсан эд хєрєнгє тvvний санааг зовоохгvй харин тансаг чамин орчинд байдаг бол vvнийгээ ч чухалчилдаггvй. Харин хэрвээ тvvнд мєнгє шаардлагатай бол бусдаас хамаагvй илvv єєрийгєє хангалуун байлгаж чадна. Нохой нь сайн удирдагч, нийгмийн зvтгэлтэн, сурган хvмvvжvvлэгч, сvмийн лам зэрэг болж чадна. Ямар ч мэргэжилд тэр тєгс, vнэнч шударга байна. Хvн удирдах гайхамшигтай чадвартай. Ямар ч нийгэмлэг ийм хvний нэрийг дэвшvvлэх сонирхолтой байна учир нь Нохой шиг хєдєлмєрийн чадвартай,vнэнч шударга, шулуун зантай єєр хэн ч байхгvй. Хайр дурлалдаа ч тэр их vнэнч, ухамсартай. Гэвч єєрийн хувирамтгай болон байнгын тайвангvй зангаас нь vvссэн асуудлууд тvvний амьдралын турш байна. Амьдралын бvх vе нь тогтворгvй байна. Тогтворгvй бага нас, хэцvv залуу нас, насанд хvрсэн vед нь vл итгэх зан, ажлын бvтэлгvйдэл, биелvvлж чадаагvй ажлын тєлєє дvvрэн харамсах сэтгэл. Єдєр тєрсєн Нохой нь шєнє тєрсєн Нохойг бодвол илvv тайван.

Гахай /сайхан сэтгэлтэй хуучин найз/ Эелдэг зєєлєн, тусч, туйлын ёсорхог зантай Гахай нь ямагт цэвэр ариуны далбаа намируулдаг. Тэр маш баатарлаг зантай / Гахайд арай дэндvv гэмээр/. Та тvvнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгvй. Тэр их гэнэн, итгэмтгий, єєрийгєє хамгаалах чадваргvй. Гэхдээ сул дорой бол биш тэр ердєє л эвтэй найрсаг байхыг хvсдэг. Тэр Мич шиг оюун ухаантай. Мэдлэгтэй болохыг их тэмvvлдэг. Их уншина гэхдээ замбараагvйгээр. Тэр их юм мэдсэн мэт санагддаг ч vнэндээ бол тийм биш. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай мєн vvнийгээ хамгаас чухалд тавьдаг. Тэр их сэргэлэн амьд зантай, гэхдээ таньд хайртай бол тантай хэзээ ч маргалдах, эсэргvvцэх явдал гаргахгvй. Єєрийн зєв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрvvл, маргаан vvсгэхгvйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Хэт ёсорхог зангаасаа болж ёсорхог багатай хvнд хожигддог. Гахайн сайхан сэтгэлтэй гадаад тєрхийн цаана зориг, эрх чєлєє бvр эрх мэдэл ч байдаг. Тvvний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бvгдийг нь бvх хvч чадлаа зориулан бvрэн бvтэн гvйцэтгэдэг. Тvvний дотоод хvч чадал нь эсэргvvцэхийн аргагvй агуу их юм. Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол тvvнийг юу ч зогсоохгvй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа ємнє болох болохгvй бvгдийг харьцуулан vздэг. Харин энэ нь тvvнийг єєрєє юу хvсээд байгаагаа ч мэдэхгуй байна гэсэн хуурмаг бодол хvмvvсд тєрдєг. Vvсэх хvндрэлээс зайлсхийхийг хvсэн ингэж удаан бодож байгаа юм. Хааяа энэ нь ажилд хор хєнєєлтэй байдаг. Тэр ямар ч мэргэжилд, салбарт vнэнч ба vvрэг хариуцлагтай ажиллана. Мэдрэмж сайтай тул зарим нэг урлагийн тєрєлд ажиллаж амжилт олно, жишээ нь яруу найраг, уран зохиол. Эд хєрєнгє, мєнгєний хувьд тэр єєрийгєє хэрэгцээтэй юм бvхнээр болгож чаддаг. Тvvнд ажил болон мєнгє ямагт байна vvний тулд тэр их хvч чадал зарцуулахгvй. Тэр амьдралынхаа турш дээд зэргийн санхvvгийн хvрээнд хvрэх туслалцаа авна. 

Түмэнд дуулгах мэдээ
















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах