Аав ээжийн хайртай хүү одоо Ард түмний хайртай хүү боллоо

2015-11-16

Монголчууд авьяастаны эрэлд гараад хоёр сар өнгөрчээ. Өөрийн төрөлхийн дуу хоолой, эгэл даруухан зангаараа "Авьяаслаг Монголчууд" шоуг хөглөж, хөг нэмэх энэ залууг А.Отгонбаяр гэдэг. Багаасаа дуу хүсэл тэмүүллээр дүүрэн байсан ч ар гэрийн боломжгүйгээс барилгачин мэргэжлийг сонгосон. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдгийн тод жишээ.Тэрээр "Хэрвээ би хүсэл мөрөөдлөө дагаад дууныхаа мэргэжлээр сурлаа гэхэд төлбөр мөнгө хэрэг болно. Үүний оронд барилгачин мэргэжлээрээ сураад 70 мянган төгрөгийн тэтгэлээ аваад явах нь миний амьдралд илүү дээр байсан" хэмээсэн юм.  Магадгүй "Авьяаслаг Монголчууд" шоу түүний хүсэл мөрөөдлөө биелүүлэх хоёр дахь боломж ч юм бил үү. А.Отгонбаярын төрөлхийн баргил дуу хоолойг бишрэх, шүтэх хүмүүсийн тоо 2-р шатны дараа улам ихэслээ. Өчигдөр оройн гялалзах од нь түүнийг байсан гэхэд хилсдэхгүй. Аав ээжийн хайртай хүү Алтанхуягийн Отгонбаяр одоо Монголын ард түмний хайртай хүү боллоо. Ард түмнийхээ хайр хүндэтгэл, итгэлийг өндөрт өргөж, Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгасан дуучин болохын ерөөлийг дэвшүүлье.



Түмэнд дуулгах мэдээ















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах