Авъяаслаг Монголчууд шоуны шилдэг 32-с хасагдсан М.Абайгийн шинэ уран бүтээл. Морин хуур, Домборын гайхамшигт хослол

2015-11-17

Домборчин Мурат овогтой Абай нь Хууль сахиулахын их сургуульд Эрхзүйч мэргэжлээр сурдаг. Домбор тоглоод 5 жил болж байгаа. Казак үндэстнийхээ хөгжмийн зэмсэг болох домборыг хүмүүст бага ч гэсэн таниулж чадвал хөгжим тоглож сурсаны ач гэж бодож явдаг хэмээн даруухан хүүрнэх залуу. Тэрээр Монголд домбор тоглож байгаа цөөхөн залуучуудын нэг бөгөөд Казакстаны төв телевиз Монголд ирж түүний талаар нэвтрүүлэг хийж байсан бөгөөд тэр нэвтрүүлэг нь Казакстаны төв телевизээр цацагдаж, хэд хэдэн веб сайтад тавигдаж байжээ. Домбор хөгжмөө гайхамшигтай эзэмшсэн М.Абай үндэсний хөгжмөө уянгалуулсаар Авъяаслаг Монголчууд шоуны шилдэг 32-т үлдэж чадсан ч шигшээ тоглолтонд оролцох боломжгүй болсон. Түүний Морин хуурч М.Ганболдтой хослон тоглосон уран бүтээлийг та бүхэнд толилуулж байна. Морин хуур, Домборын гайхамшигт хослолыг сонирхоно уу.

 

Түмэнд дуулгах мэдээ
















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах