Таны ажлын бүтээмжийг дээшлүүлэх 10 аппликэйшн

2015-11-20

 

Таны өдөр тутмын ажлын хуваарь, төлөвлөгөө, и-мэйл, уулзалтуудыг цэгцтэй байлгахад тус болох аппликэйшнүүдийг санал болгож байна.
  1. Unroll.me – Хэрэгтэй хэрэггүй мэдээллээр дүүрсэн и-мэйлийнхээ Inbox руу ормооргүй санагдаж байна уу? Unroll.me-д нэгдсэнээр та олон үйлдэл хийлгүй хэрэггүй хуудаснуудад unsubscribe хийж и-мэйлээ цэгцтэй байлгах боломжтой.
  2. Evernote – Mac, Windows, iPhone, iPad, Android, Blackberry гээд бүх төрлийн компьютер, гар утас болон бусад хэрэгсэлд суулгах боломжтой. Текст, аудио бичлэг, зураг гэх мэт бүх төрлийн форматаар тэмдэглэл үлдээж мөн тэдгээрийгээ дотор нь ангилан цэгцэлж болохоос гадна tag үүсгэж хадгалах боломжтой юм.
  3. Scannable – iPhone-оороо бичиг цаасаа скайнердаарай. Скайнердсан материалаа өөрийн и-мэйл,iCloudEvernote-д хадгалах боломжтой.
  4. Google Drive – Өөрийн бүх дата, мэдээлэл, файлыг хэзээ ч хаана ч үзэх боломжтой. Тус үнэгүй программ нь том хэмжээтэй файлыг таны g-mail-ээс илгээх мөн ямар ч форматтай файлыг нээх гээд олон давуу талтай юм.
  5. Mint – Хувийн орлого, зарлага төсөвөө ойлгомжтой хялбар байдлаар хянах боломжтой.
  6. HealthTap – Эрүүл мэндтэй холбоотой таны асуултанд эмч нар үнэ төлбөргүй, хурдан шуурхай хариулах болно.
  7. Hipmunk – Нислэгийн хуваариа үнэ, хугацааг нь харьцуулсан байдлаар харж авах боломжтой ба ашиглахад хялбар тул оновчтой сонголт хийхэд тань туслана. (Төстэй аппликэйшнүүд: Airfare Watchdog,Kayak)
  8. ResumeRuby – Ажлын анкетаа та ямар загвартай хийхээ сонгож чадахгүй байвал ResumeRuby-гийн санал болгож буй загваруудаас сонгоорой.
  9. Trello – Тус программ нь баг хамт олноороо ажиллаж буй хүмүүст нэн хэрэгтэй бөгөөд бүгдийг нэг дор хялбар хянахыг хүсвэл Trello хамгийн зөв сонголт байх болно. Самбар үүсгэх, жагсаалт гаргах, хугацаа тогтоох, бүх төрлийн файл хавсаргах, тухайн ажилд хамааралтай гишүүнээ mention хийх гэх мэт олон үйлдлийг хийх боломжтой ба хамгийн гол нь ашиглахад хялбар, маш ойлгомжтой программ юм.
  10. Dropbox – Энэ нь One DriveGoogle Drive-тай төстэй программ ба үнэгүй 2GB зайнд хэрэгцээт файлуудаа хадгалахын сацуу хаана ч, хэзээ ч үзэх боломжийг танд олгоно.

Түмэнд дуулгах мэдээ
















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах