Вакум цонхыг хялбар дулаалах арга

2015-11-22

 

Байшингийн дулаалга нь ямар төрлийн сууц гэдгээсээ шалтгаалан өөр өөр байна. Мэдээж барилга байгууламжаа барихаас өмнө дулаалгын материалаа зөв сонгоод анхнаасаа дулаалгын алдагдал багатай байшинд амьдарвал сайн хэрэг ч нэгэнт танай барилга дулааны алдагдал ихтэй бол нэмэлт дулаалга хийхээс өөр сонголт үгүй юм. Гадаа хасах хэм хүртэл хүйтэрсэн тохиолдолд барилгын гадна дулаалга хийх бололцоо бага талаар мэргэжилтнүүд зөвлөдөг. Иймд  дотроосоо дулаалахаас өөр сонголт үлдэхгүй юм.
Дулаан алдаж байгаа хэрхэн мэдэх вэ?
Таны амьдарч байгаа байшин, орон сууцны цонх болон хаалга, хана хөлөрч байвал дулаан алдагдаж байна гэж оношилж болно. Вакум цонхны дулаан алдагдлыг бууруулахын тулд  жийргэвч резиныг сольдог. Эсвэл цонхоо бүгдийг нь сольж сайжруулахаас өөр сонголт байхгүй. Үүнээс гадна хамгийн энгийн байж болох нэгэн аргыг  танилцуулж байна.
1.Гадаа нартай дулаахан өдөр цонхны шилийг дулаалах талаа сайн цэвэрлэх хэрэгтэй. Ингэж цэвэрлэсэн цонхны шилийг чийгтэй алчуураар арчсаны дараа, усыг хатахаас өмнө бидний сайн мэдэх амархан хагарч гэмтэх эд зүйлсийг савлаж хайрцаглахад хэрэглэдэг жижиг жижиг бөмбөлөгтэй гялгар уутыг наах хэрэгтэй.
2.Наасан гялгар уутыг цонхны шилнээс бага зэрэг илүү гарган хутгаар зүчсч авах бөгөөд тэр хэсгийг скоч, эсвэл энгийн цавуугаар наахад өвлийн турш цонхноосоо дулаан алдахгүйгээр амьдарч болох юм.
Энэ нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх тул өдөр гэрт орж ирэх байгалийн дулааныг бууруулдаггүй. Мөн цонхыг нэлэнхүйд нь энгийн гялгар цаасаар бүрж болох ч дээрх аргаилүү гоёмсог харагдахаас гадна үр дүнгийн хувьд ч 1.5-2 хэмээр дулаахан. 



Эх сурвалж: Барилга.мн

Түмэнд дуулгах мэдээ
















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах