Угаалгын машины тохиргоонуудын тайлбар

2015-11-26


Эзэгтэй танд зориулан  угаалгын машины бүх тохиргооны тайлбарыг хүргэж байна. Таны ажлыг хөнгөвчлөх үнэнч туслах угаалгын машинаа бүрэн гүйцэд ашиглахад хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Үйлдлийн тохиргоо:
  • Start-Эхлэх
  • Finish/End-Дуусгах
  • Rinse-Угаах
  • Spin-Сэгсрэх
  • Drain-Усыг зайлуулах /Сэгсрэх/
  • Child Lock-Бага насны хүүхдийг оролдохоос сэргийлж тохиргоог цоожлох
Угаах хувцасны ангилал: 
  • Cottons-Жирийн даавуун материалтай хувцсанд
  • Coloureds-Тод өнгийн хувцсанд
  • Mixed Fabrics-Холимог материалтай хувцсанд
  • Delicates/Silk-Торгон болон ноолууран хувцсанд
  • Wool-Ноосон эдлэлд
  • Lingerie-Дотуур хувцсанд
Угаах нөхцөл:
  • Normal/Main Wash-Хэвийн угаалт
  • Express/Quick-Бага зэргийн бохирдолтой хувцсыг хурдан угаахад
  • Extra Rinse-Их бохирдолтой хувцсыг дахин угаахад
  • Pre-Wash/Soak-Гүн бохирдсон хувцсыг хэвийн угаалтаар угаахаас өмнө толбыг арилгах зорилгоор ашиглана
  • Sanitize-Хэдэн минутын турш хувцсанд байгаа нян бактерийг халуун усанд устгана. Хэрэв гэр бүлийн хэн нэг гишүүн халдварт өвчтэй бол энэ тохируулгыг ашиглана.
  • Cool wash-Будаг гарах магадлалтай хувцсыг хүйтэвтэр усанд угаана.
  • Stain-Толботой хувцсыг угаахад
Толбоны хэмжээ:
  • Heavy-Гүн бохирдолтой хувцсанд /Хөлбөмбөгийн хослол гэх мэт/
  • Medium-Дунд зэргийн бохирдол, толботой хувцсанд
  • Light-Хөнгөн бохирдолтой хувцсанд
Бусад тохиргоо:
  • Spin Max/High/Mid/Normal- Энэ бол сэгсрэлтийн хурдыг заасан тохиргоо юм.
  • Temperature-Угаах усны температур
  • Hot-Халуун ус
  • Warm-Бүлээн ус
  • Cold-Хүйтэн ус
 
       

Түмэнд дуулгах мэдээ















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах