Ямар учраас үс их унадаг вэ?

2015-12-02

 

Таны үс өдөрт бага хэмжээгээр унаж байх ёстой ч их хэмжээгээр унах, энэ нь улам бүр нэмэгдээд байвал үсэндээ анхаарал тавих шаардлагатайг харуулж буй хэрэг юм. Тийм учраас эхлээд үсээ ямар шалтгаанаар унаж байгааг мэдэх, дараа нь түүндээ тохирсон арга хэмжээг авах хэрэгтэй.

Цус бага хүмүүсийн үс их унадаг. Системийн өвчин, дотоод шүүрлийн эмгэг, халдварт өвчний дараа үс унах явдал бий. Үсний уут гэж байдаг. Түүнд ямар нэгэн хортой хүчин зүйл нөлөөлснөөс үс унана. Жишээ нь химийн хор, үсний будаг, зарим төрлийн чанар муу шампунь барааны болон гар нүүрний хатуу саван гэх мэтийн зүйлсээс болж үс унах тохиолдол байж болно. Хуйх үрэвссэний улмаас үс хагтахаар бас үс унадаг. Охидод сарын тэмдэг ихээр ирж цус багадалт үүссэн бол үс унах явдал тохиолдож болох юм. Олон төрсөн эхчүүд, мөн геморрей өвчний улмаас цус алдсаар байгаад цус багатай болчихсон хүмүүсийн үс их унадаг. Хоол тэжээлийн болон витамины дутмагшлын улмаас үс их унах явдал нилээд байдаг л даа. Чухам ямар учраас үс их унаад байгаа учрыг эхлээд мэдэх хэрэгтэй. Химийн хороос болсон бол ойлгомжтой. Түүнийг дахин хэрэглэхгүйгээр хордлого тайлах сүү тараг уух шаардлагатай.



Эх сурвалж: emneleg.mn

Түмэнд дуулгах мэдээ















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах