Монголын морин спорт, уяачдын холбооноос зарласан 2015 оны өндөр чансаатай 10 Их насны морьд

2015-12-30


1.      Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Намсрайжавын Зоригтын хул. “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөв, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн тавд хурдалжээ.

2.      Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэргийн Цогтсайханы цавьдар халзан. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” уралдааны түрүү, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны түрүү.

3.      Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга. Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн гурав, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” уралдааны айргийн тавд хурдалсан.

4.      Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн халтар. Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын айргийн гурав, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн тавд хурдалжээ.

5.      Ховд аймгийн Мөст сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан. Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын түрүү.

6.      Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Очирбатын Чимэддоржийн хул. “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн тав, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны аман хүзүү.

7.      Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Дуламсүрэнгийн Төртогтохын халиун. “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн гурав, ММСУХ-ны 20 жилийн ойн уралдааны айргийн гуравт хурдалжээ.

8.      Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд. Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын аман хүзүү.

9.      Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, Алтангэрэлийн Батбаатарын саарал. Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалжээ.

10. Төв аймгийн Баян сумын уугуул Хэнгэргийн Цогтсайханы хар. “Дүнжингарав-2015” төвийн бүсийн уралдааны түрүү.

Түмэнд дуулгах мэдээ















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах