Т.Лхагвасүмбэрэл агсанд "2015 Helen Freeman Awards" шагналыг нэхэн олголоо

2016-01-12

 

“Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсанд "2015 Helen Freeman Awards" шагналыг олгохоор болжээ. Шагналыг өнөөдөр ар гэрийнхэнд нь гардуулж өгсөн юм.
Олон улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брад Рутэрфорд "2015 Helen Freeman Awards" шагналыг 2015 оны аравдугаар сард өгөх байсан боловч харамсалтай явдал тохиолдсон учир өнөөдөр олгож байна гэв.
Түүний говь нутагт хийсэн судалгааны ажил, үр дүнг үндэслэн шагнаж байгаа юм байна.
Дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог энэ шагналыг 2008 оноос хойш жил болгон олгож эхэлжээ.
Мөн Ирвэсийг автомат камераар тоолох, тэдний амьдрал ахуй, идэш тэжээл зэргийн судалгаанд талийгаач маш их хувь нэмэр оруулсан. Манай сан БОНХАЖЯ-тай хамтарч талийгаач агсны үйл хэргийг мөнхжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж байгаа гэдгийг Олон улсын Ирвэс хамгаалах сангийнхан дуулгалаа.

Эх сурвалж: Ikon.mn
 

Түмэнд дуулгах мэдээ
















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах