Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсаны дүр "Түмэн хишигтэн"-д мөнхөрлөө.

2016-01-22

 

Ирвэс хамгаалах сангийн биологич, Тост, Тосон бумбын нуруунд ирвэс хамгаалагчаар ажиллаж байсан биологич Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдсан. Түүний гэгээн дурсгалыг мөнхжүүлж хөшөө босгох хүсэлтээ хувь хүмүүс илэрхийлсээр байсан билээ. Харин “Түмэн хишигтэн”-д Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулан хөшөө босгож мөнхжүүлжээ.
Улаанбаатар хотоос 53 км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогоос баруун тийш Агуйт уулын энгэр хэмээх түүхэн газар 140 га талбайг хамарсан амралт, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний томоохон төвүүдийг нэгтгэсэн уг цогцолборт Монгол түмний бахархал болсон зоригт эрсийн дүрийг мөнхөлдөг билээ. Т.Лхагвасүмбэрэл агсан Эх орныхоо онгон дагшин байгаль, ан амьтныг хамгаалах үйлсэд өөрийн амь биеийг үл хайрлан зүтгэж, бурханы оронд одсон ч  түүний гэгээн дүр Монгол түмний бахархал болсон зоригт эрстэй хамт мөнхрөн үлдлээ.

Эх сурвалж: Medee.mn, 24tsag.mn

Түмэнд дуулгах мэдээ















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах