Зөн билэгтэн Мерилин керрогийн хүсэл биелүүлэх зөвлөгөө

2016-02-25

Зөн билэгтэн Мерилин Керро ид шидийн тусламжтайгаар хүсэл мөрөөдлөө биелүүлэх таван арга хэлж өгчээ. Үүний тулд санаж төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх асар их хүсэл тэмүүлэл, айл бүрд байдаг энгийн хэдэн эд зүйл хэрэгтэй болно. Толины гайхалтай ид шидийн хүчний тухай их эрт дээр үеэс мэддэг байсан. Толины тусламжтайгаар өөрийнхөө чин хүслийг биелүүлж болно гэж Мерилин Керро батлаад тухайн айлд нэлээд эртнээс байгаа хуучин толийг сонгож аваад гадаргуун дээр нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийг угааж арчихад ул мөр нь үлдэхээргүй тийм зүйлээр бичээрэй. Дараа нь цэвэрхэн устай аяга, эсвэл таваг аваад бичсэн хүсэл мөрөөдлөө угааж арилгаарай. Үлдсэн усыг нь хүсэл мөрөөдөлтэй тань холбоотой газарт аваачиж цацаж өргөөрэй. Хэрвээ бичсэн зүйл тань хэн нэгнээс шууд хамаарахаар бол үлдсэн усаа өөрөө уугаарай. Энэ арга богино хугацаанд хүсэл мөрөөдлийг тань биелүүлэхэд туслана. Ямар нэг ажил хэргийн эхлэлтэй холбоотой хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд лонх шилтэй нэгэн ёслол хийнэ. Хоосон шилэн, боломжтой бол тунгалаг биш лонх сонгож аваарай. Ногоон өнгөтэй шилэн лонх сав илүү тохиромжтой байна. Лонх шилнийхээ амыг уруулдаа хүргээд хүсэл мөрөөдлөө чимээгүйхэн хэлээрэй. Дараа нь лонхоо сайтар таглаад хүсэл мөрөөдөл тань биелэх боломжтой тэр газар уруугаа авч явна. Тэр газраа хүрч очоод лонх саваа онгойлгох тохиолдолд хүсэл мөрөөдөл тань биелэнэ, эсвэл тухайн хүнд аз амжилт дуудна.


Эх сурвалж: Everyday.mn

 

Түмэнд дуулгах мэдээ















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах