Фэйсбүүкт найзын хүсэлтийг тань зөвшөөрөөгүй хүмүүсийг яаж олж мэдэх вэ?

2016-03-05

Фэйсбүүкт тань руу хүмүүс найзын хүсэлт илгээж, та ч хүмүүс рүү хүсэлт илгээдэг. Зарим нэг хүмүүс таны хүсэлтийг хүлээж авахгүй орхих тохиолдол гардаг л биз дээ. Тэгвэл найзлах хүсэлтийг тань хүлээж авахгүй байсаар байгаа хүмүүсийн жагсаалтыг та хэрхэн харж, хүсвэл найзлах хүсэлтээ буцааж авахыг мэдэхгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай. 
Энэ маш амархан бөгөөд та эхлээд Find friends гэх хэсэг рүү ороод доод хэсэгт нь байрлах see all гэсэн бичиг дээр аваачин хулганаараа дараад ороорой. Ингэхэд дээд хэсэгт нь байрлах нэгэн жижигхэн View Sent requests дээр дарж орно. Ингэхэд фэйсбүүкээрээ дамжуулан хүсэлт илгээгээд хариулт ирүүлээгүй бүх хүмүүсийн жагсаалтыг харж болно.
Ингэснийхээ дараа та эдгээр хүсэлтийг Friend request sent гэсэн ар талын бичвэр дээр дарж ороод cancel reguest гэсэн сонголтыг ашиглан үүнийг болиулж бас болно. 

Эх сурвалж: Eagle.mn

 

Түмэнд дуулгах мэдээ















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах