Ээжүүдээ хүүхдээ хуруугаа хөхөхийг нь яаж болиулах вэ?

2016-06-24

Хүүхэд тань хуруугаа хөхөөд байна уу? Тэгвэл энэ зөвлөгөөг анхааралтай сайн уншаарай. Магадгүй энэ нь таниас болоод байгаа юм биш биз.
Хуруугаа хөхсөнөөс ам болон шүдний бүтцэнд өөрчлөлт гарна. Бохир гарыг амандаа хийснээр олон төрлийн өвчний нян амархан халдварлана. Мөн сэтгэхүйн хувьд хэвийн хөгжихөд нь бэрхшээл тулгарна. Ийм учраас хүүхдийн энэ үйлдлийг зохих аргаар зогсоох хэрэгтэй. Гэр бүлийн зүгээс бие махбодийн хувьд асаргаа сувилгаа сайн боловч хайр халамж хангалттай байдаггүй хүүхдэд гараа хөхөх зуршил их харагддаг. Маш их уйдаж хийх юмаа олж ядахдаа хүүхэд тайвшрахын тулд энэхүү үйл зуршлыг давтдаг. Ийм учраас гэр бүлийнхэн зөвхөн хүүхэддээ зориулан тодорхой хэмжээний цаг хугацаа гаргах хэрэгтэй. Энэ хугацаанд хүүхэд хайр халамжийг мэдэрч тав тухтай байх болно.
Заримдаа хүүхэд нярай үеэсээ дассан зангаа тавихгүйн тулд гараа хөхдөг. Ийм тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийг хэвийн хөгжлийн шатанд нь бэлтгэх арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхдийн нас сэтгэхүйн онцлог маш чухал. Хэвийн сэтгэхүйн хөгжилтэй болгохын тулд бэлдэх,  дэмжих хэрэгтэй.Хүүхдийнхээ насанд тохируулж харьцах болон түүнд шаардлага тавих, зөв үнэлэх тухайн насанд тохирсон ажлыг даалгах , хийж гүйцэтгэхэд нь туслах  хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд хүүхэд тодорхой сорилт шалгуурыг давахад бэрхшээлтэй байх болно. Энэ сорилт шалгуурыг давж чадаагүй хүүхэд нялх хүүхэд шиг ярьж, хуруугаа хөхөж магадгүй бөгөөд  мөн бие засах болон хооллох дадалд нь бэрхшээл тулгарна. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ өсч том болсныг анзаарч тэднийг зөв талаас нь дэмжих хэрэгтэй.

Зарим хүүхэд унтахын өмнө хуруугаа  хөхдөг . Энэ тохиолдолд хүүхдийн сонирхлыг татах нэг тоглоом эсвэл үлгэр ярьж анхаарлыг өөр зүгт хандуулж болно. Гэртээ уйдсан саатах юмгүй ганцаараа үлддэг хүүхдэд сануулга сэрэмжлүүлэг дутсанаас буруу зуршилтай болдог. Нийгмийн хүрээ нь сайн өөрийгөө завгүй болгодог нийтэч хүүхдэд ийм зан чанар илүү бага байдаг. Хуруугаа хөхөхөө багасгасан үед нь магтах хэрэгтэй ба энэ зуршлыг бүр мөсөн болиулахын тулд сэтгэл санаагаар дэмжиж урам хайрлаарай.

emegteichuud.mn

Түмэнд дуулгах мэдээ















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах