Сүм хийдэд хурах хурал, номын нэр, агуулга

2015-09-02

Бид ямар нэг хэргээр Сүм хийд, Бурхан номын газар эсвэл лам залаад ном уншуулахдаа уншуулж байгаа ном маань ямар утга агуулгатай бас юунд зориулан уншиж байгааг нь тэр болгон мэддэггүй шүү дээ. Тэгвэл эндээс та Сүм хийдэд очоод ямар зорилгоор ямар ном айлтгуулж явдал суудлаа засуулахаа нэг хараарай. Заавал сүм хийд рүү гүйж харах хэрэггүй эндээс уншуулах номоо товлоод очиход таны алтан цагийг бага ч гэсэн хэмнэх байхаа.

Алтанганжуур - Энэ ба хойт насны буянд өлзий хутгийн цог бадраах, санасан хэргээ сэтгэлчлэн бүтээх
Алтангэрэл - Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишиг   арвижуулахад   мөн   гал   усны   аюулаас зайлуулахад айлтгуулдаг.
Алтангэрэлийн даллага /идээтэй/-Эдээр элбэг баян байлгах, буян хишиг хуруулахад
Авидын чого - Нас нөхчигсөд болон аливаа хүн амьтны насыг уртасгах, насан хишиг нэмэх, энэ ба хойт насны буянд
Арван гурван сан -Бузар арилгахад
Арван хангал-Хийморь тэтгэх, ад зэтгэрээс аврах, аюул осол, өвчин зовлонгоос хагацуулж, зуурдын үхлийг зайлуулна
Ариун сан -Аливаа бузрыг арилгахад
Аюуш -Охор богино насыг уртасгаж, өвчин эмгэгээс ангижруулах, цаг бусын үхлээс зайлуулна
Аян замын ерөөл-Аян замын өлзий өгөөмөр, замын барцад арилгах.
Балган дон аан сэржим -Хулгай, бузрыг зайлуулахад өргөнө
Бард солдив -Өнгөрсөн хүнд, нас нөхчигсдийн зуурдын төрөлд зовлон бага эдэлж, сайн төрлийг түргэн олоход
Барчид ламсэл -Барцадыг арилгах, саад зэтгэрийг түргэн арилгахад
Бизьяагийн дончид -Нас уртасгах, буян хишиг арвижуулахад
Буман соцын дой-Буман сац дэлсэх засал
Бумчин -Хүүхэд тогтоох, өвчингүй байлгах, буян хураах, буман Жадамба уншуулсны буян хураана.
Бурхан багшийн налчиг -Хүүхдийн өвчин, хүүхэд айж цочиход, аливаа архаг доройтсон өвчтөнд
Бүжинлхам -Хүүхэд, эхчүүдэд /хүүхэд заяах бурхан/ Бурханд түй өргөх-Бузар гай,   арилгах угаал
Бэгз -Бүхий л аюул ослоос хамгаалах, дайсныг номхотгож,    хамаг   амьтанд   тус   бүтээлгэхээр айлтгуулдаг
Бэхэн ганжуур-Энэ ба хойт насны буянд
Вандан лхамо -Дөрвөн зүйлийг дэлгэрүүлж, саад арилгадаг
Вантай гүнгэрэг-Өнгөрсний төрөл дээшлүүлэхэд
Гав   сүм-Эрүүл энх, аз жаргалтай байх
Гар юм -Заслын ном
Галтойжинэд-Энх амгалан амьдрах, нас уртасгах, хормойн дон шүглэгсдэд, хулгайд сайн
Ганс -Сахиусанд даатгах Гандан лхавжаа -Залбирал бишрэл үйлдэхэд
Ганжидын додов -Найман гэгээний магтаал
Ганшигууд -Наминчлал үйлдэх, сахиусанд даатгах
Говийн лхан аа /идээтэй/-Айлын жил болгоны тахилга, айлын заяа таван тэнгэрийг тахина, буян заяаг тэгшилнэ,  ажил үйлс бүтээж, хүний сүлд хийморийг сэргээнэ.
Гомбо /идээтэй/-Хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахад уншдаг
Гомбын чогчид -Гомбо нь их төрөлхтний эзэн бөгөөд хийд хуврагуудад тохиолдох саад бэрхшээл, хямралыг арилгахад уншдаг. Хийдийн шавдан юм.
Гонгор /идээтэй/-Буян хишиг дэлгэрүүлэх, эд барааг элбэгжүүлж баяжуулдаг.
Гонгорын чогчид -Гонгор нь эдийн тэнгэр бөгөөд бумбыг нь бүтээн, чогчид өргөн, даллага авбал лам хуврагуудад их тустай.
Гурван гүрэм -Өвчлөх, үхээрээс бузартах, хулгай, дээрэмд өртөх, гай барцадыг арилгахад
Гүнрэг-Сэтгэлийг ариусган, зовлонгоос ангижруулна
Дадогсэрсүм-Ажил үйлс бүтээхэд
Далха /идээтэй/-Алсад зорихын өлзийд, гэрийн ноён нуруунд болон хурдан моринд уншина
Дамдин   чойжоо   -Догшин   сахиусын   нэг.   Буян бүтээхийн үүднээс урин залж хүндлэл үзүүлдэг заншилтай.
Дамчой бадгар-Өвчин эмгэгт, өвчнөөс аврахад
Данжуур-Энэ ба хойт насны буянд

Дарь-Эхийн даллага /идээтэй/-Ажил үйлс бүтээхэд Дарь-Эхийн сан -Ажил үйлс бүтээхэд
Дарь-Эхийн мандал шива-Ажил үйлс бүтээхэд, жирэмсэн эхчүүдэд
Дасун -Адуун сүрэг өсөх, адууны өвчин арилгахад
Дашдондов-Аян замын засал, хулгай гарз хаахад, үйл бүтээх увидастай
Дашзэгвэ, Найман гэгээн-Жил, cap, өдрийн цээр, хорлолыг дарж, лус   савдаг, буг чөтгөр ад донгийн аюулаас хамгаалах заслын ном
Дашчарив сан -Бүхнийг ариусгах их сан, буян хишгийн сан.
Диваажингийн чого-Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд
Дитүй юлтүй- Дитүйг хийд орон, бурхан шүтээнд өргөнө. Юлтүйг уул ус, лус савдгийг ариусган лусын хорлолыг амирлуулахад
Добуч-Аюул осол, гай барцадаас авран хамгаална
Догсүм-Барцад арилгах, үйл бүтээх, хийморь сэргээх заслын ном
Доди галсан-Буян арвижуулах, өвчин зовлонгоос ангижруулах, нас буянаа уртасгах, үйлдсэн хилэнц нүглээ наминчлах, хийморь өөдрөг байлгах ба хойд төрөлдөө сайн төрөл олохын тулд айлтгуулдаг.
Доди жажаа -Өвчнөөс үтэр түргэн салгах, мэнгэ голлоход уншдаг заслын ном
Дондой -Адын засал
Доо дүдваа-Буян хишиг, эд юм тогтоох
Доо замлин-Хамаг амьтны тусын тулд
Дорж дэрэм -Хараал буцаах, хар цагаан хэл амны бузрыг арилгахад уншина
Дорж зодва-Муу зүуд, совин татах, аюул ослоос хамгаалах, хойт насны буян арвижуулах, гурван муу заяанаас гэтэлгэх
Дорж зодын чого-Гай зовлонгоос ангижруулах, эрүүл энх байлгах, нас буян нэмэх, энэ ба хойт насны буянд
Дорж намжин -Бузар арилгахад
Дорж намживын жавтий-Цус харвасан хүн /татаж унадаг хүн/, элдэв донгууд, лусын өвчин арилгах, лусын хилэнг амирлуула, хур бороо буулгахад

Дөрвөн уулын сан -Газар лус аргадах, дөрвөн ууланд сан тавьж, газар дэлхийг баярлуулах

Дөрвөн уулын сэржим-Дөрвөн уулын лус савдгаас буян хишиг гуйж тахил өргөх

Дүгэр-Ган зуд, газар хөдлөх, өвчин эмгэг, цагаан хэл аманд

Дүдог -Шулмас буцаахад тустай

Дүншиг -Нүгэл хилэнц арилгах мөргөлийн ном

Дүгтэтдагвын сэржим -Хулгай дарах

Дэв сан -Бузрыг арилгах

Дэвжид сэржим -Гай барцад, хорлолыг арилгах, ган гачит   хур бороо гуйхад Дэвсэл-Бузар арилгах

Дэмбэрэлдодбаа -Бурханы ид шид бадраахад, хийморь сэргээх

Дэмчиг молом-Орлого ашиг өсгөхөд

Дэмчиг моломын чого-Ашиг өсгөхөд

Жавш -Чойжилын өмнөөс үйлддэг гурэм

Жагчироралба-Сундуйд буй заслын ном

Жагчу -Энэ ба хойт насны буянд, санасан бүх зүйл бүтээх, буян дэлгэрүүлэх, ухаан сайжруулах, муу бүхнийг хөөхөд

Жайвий ламрин -Сайн төрөлд

Жалдой -Чойжилын өмнөөс хийдэг хан адын засал
Жамбалсанжид-Алсын аливаа явдал суудал, цээр барцадыг арилгах, ухаан сэргэлэн байлгах, аян замд барцадгүй явах

Жамбын чого-Энх амгалан амьдрах, нас уртасгах, буян хишиг дэлгэрүүлэх

Жамсран /идээтэй/-Бүхий л аюул ослоос хамгаалах,  дайсныг номхотгож, хамаг амьтанд тус бүтээлгэхээр айлтгуулдаг.

Жамсрангийн сэржим -Аюул ослоос хамгаална

Жамсрангийн чогчид -Жамсран бурхны шашныг сахих Манзшир бурхны хувилгаан. Шашны бадран мандахад.

Жанаггагдог-Харш жилтний засал, хар хэл ам, мэнгэ суудал засуулахад, таван их цөвүүн цагийн аюул гамшиг нүүрлэсэн үед эх эцгийн гай үр хүүхэддээ, хүүхдийн гай эх эцэгтээ, эхнэрийн гай нөхөртөө, нөхрийн гай эхнэртээ, ах дүүгийн гай, нод түшмэдийн гай, харийнхны хорлолуудын хар хэлхээг тасалдаг

Жанлавцогзол-Эв найрамдалтай, сайн сайхан амьдрахад, барцад арилгахад

Жайвий чойжид-Түвшин амгалан сэтгэлд, өвчин зовлон амирлуулах, эд малын гарлагагүй байхад

Жигжид /идээтэй/-Аюул ослоос хамгаална

Жигжид жанчог-Голчлон нас барагсдад, муу заяанаас гэтлэн, зуурдын /завсрын/ төрлөөс түргэн ангижран, энхжин диваажингийн оронд төрөхөд Жир түй -Хамаг муу муухайг зайлуулахад

Жүнш дорма -Дөрвөн махбод хямарснаас болж гарах өвчинг, донг арилгахад

Жүгдэр-Ган зуд, газар хөдлөх, өвчин эмгэг, цагаан хэл аманд

Жүгдэр намжилын дончид -Өвчин гай, барцадыг арилгахад

Жүншдорам -Дөрвөн махбодийн засал, бие муудахадхийдэг

Жанжиг-Авралыг гуйхад

Загдзүсүм-Хүүхдийн энх тунх хөгжихөд

Замбал -Найман Намсрайн нэг.Баяжуулдаг.

Зандой -Жамсрангийн өмнөөс хийдэг гүрэм

Заслын найман ном-Суудал, мэнгэ, гай барцад, жил, cap, муу өдрүүдийн засал

Зургаан ерөөл -Хамаг бүхнийг өөдрөг сайн байлгах, энэ ба хойт насны зам мөрийг засна

Зүгдоргарнаг -Сундуйд буй

Итгэл -Лам бурханд даатгуулах

Их манал-Эрүүл энх байлгах

Ламаадан-Сэтгэл сэргээж, ухаан төлжүүлнэ

Ламрин -Хүний үргэлжийн сайханд хүний замыг заах

Ламын чогчид -Бурхан багш, бурхан багшийг тахин шүтэж, буян хишгийг нь гуйх, түргэн даатгал аврал

Ламын чодовын лхого-Өнгөрсөн хүнд

Ламын чодвын чогчид  /цогхор/-Буян хурааж, хилэнц нүглээ арилган наминчлахад лам хүнд өргөвөл 1000 бурханд өргөсөнтэй адил буян хураана. Мөн нас барсан хүнд уншуулж болно.

Ланчигдорма -Урд насны үйлийн эрхээр эмчилгээ хийлгэхэд эдгэрдэггүй өвчинд  

Логоширийн түй -Эрүүл энх байлгахад

Лусын сан -Лусыг аргадах, бузрыг арилгахад

Лү Ванган -Лус савдагийн засал

Лүгсүн -Хонь мал өсгөх, хонины өвчин арилгахад

Лүд -Нас барсан хүмүүс, тэдний ар гэрийнхэнд зориулж уншдаг бөгөөд догшидод ивээлдээ авахыг хүсэн гуйдаг

Лүйжин-Ад, буг чөтгөр зэрэг муу зүгийн бүхнээс аварна

Лүй аг ид сүн жиндол-Бие сэтгэлийг ариусгах, өвчтэй ядарсан хүнд голчлон уншдаг

Лүсэнгудой -Лусын засал

Лхам /идээтэй/-Эхийн Лха таван тэнгэрийн тахилга

Лхан норжмаан сүн-Хулгай гай арилгах, хохирол гарзгүй байлгахад

Лхого -Өнгөрсөн хүнд

Лхогтой гүнриг -Өнгөрсний төрөлд дээшлүүлэхэд

Лхогтой    гүнриг   /амьдын/-Сэтгэлийг   ариусгаж, зовлонгоос ангижруулна

Лхүмбэнгарав   -Гал   усны   аюул,   лус  савдагийн бузартахад

Мани гамбүм-Буян хишиг дэлгэрүүлэх

Маанийн ерөөл -Өнгөрсөнд буян хийхэд

Маанийн чого -Энх амгалан, амьдрахад, энэ ба хойт насны буянд

Манла -Эрүүл байлгах, өвчнөөс аврахад

Маналын  дончид  -Эрүүл  энх,   өвчин  зовлонгүй байлгахад

Маналын лхого -Өвчин зовлонтой хүнд

Мам дой -Лхамын өмнөөс хийдэг засал

Мигзэмийн жавтий -Бузар арилгахад

Миеэ Гомбын додва-Энх амгалан амьдрах, нас уртасгах, хормойн дон шүглэгсдэд, хулгайд сайн

Минтүүгийн чого -Буян хишиг дэлгэрүүлэх,  нас уртасгах

Миргод намжимын сүн-Энэ ба хойт насны буянд

Найдан -Энэ ба хойт   насны буянд, ихэс лам нарыг угтахад

Найдан чого -Айлд буян хишиг тогтоох, гарз гаргахгүй байлгах

Найман гэгээн -Заслын ном

Намдаг сан -Газар лус аргадах, бузрыг арилгахад

Намжим-Бузар арилгахад

Намнан -Нүгэл наминчлахад

Намсрай /идээтэй /-Өглөг буян арвижуулахад

Намсрайн даллага /идээтэй/-Дээрхийн адил бөгөөд Намсрай бол эд хөрөнгийн аугаа их эзэн буюу дунд терөлтний сахиус. Эдээр баялаг байлгана.

Намсрайн цогхор-Хишиг дуудна

Намхай нямбуу -Суудлын өнцгийн засал

Нанжид -Заслын ном

Нанжидын аг -Заслын ном

Ногоон Дарь-Эх -Аливаа саад тотгорыг зайлуулж, аж амьдралыг сайжруулах, ямарваа ажил үйл түргэн бүтээх, 404 зүйлийн өвчин түргэн эдгэрэх, муу юм зүүдлэх, худалдаа наймаа ашигтай болоход тустай.

Нүрзэд -Түргэн хугацаанд ажил үйлс бүтээх, аюулаас аврах, сахиусанд дааттах

Овоо маань-Өнгөрсөн хүнд

Оройн ерөөл-Хойт насны буянд, амьдын буян үйпдэх

Оточ -Эрүүл байлгах, өвчнөөс аврахад

Оточийн дончид-Эрүүл энх, өвчин зовлонгүй байлгахад

Оточийн лхого -Өвчин зовлонтой хүнд

Очирваань -Аюул осол, гай барцадаас авран хамгаална.

Очирдарь бурханд түй-Очирдарь бурханаас аврал эрж мөргөх

Рүйвал -Газар авах, эр эм нийлэхэд хийдэг эасал. Санасан үйлсээ бүтээхэд.

Сандуйн жүд -Осол аюул бүхнээс зайлуулахад

Санжид -Энэ ба хойт насны буянд

Санжид молом -Энэ ба хойт насны буянд

Санжид моломын сэржим -Аюул осол, хулгай дээрмээс сэргийлэх

Сан сэржим -Аз хийморь дэлгэрүүлэх

Сонгоод тойдол -Цаг бусын үхэл, эуурдын аюулаас аврана. Хулгай худлыг номхотгоход

Сундуй-Бүх төрлийн засал

Сэдэд -Ган зуд, газар хөдлөх, өвчин эмгэг, цагаан хэл аманд

Сэдэдийн догжир-Муу гай бүхнийг арилгахад

Сэндом -Хараал жадха, хэл амны гай арилгах эаслын ном

Сэр од -Хувь хүн, өрх гэрийн-эд хөрөнгө, буян хишиг арвижуулахад мөн гал усны аюулаас эайлуулахад айлтгуулдаг.

Сэрж дотиг -Заслын ном

Таравцинба -Хүн хилэнц нүглээ арилгаж, бурхан болох аргыг номлосон шашин суртахууны-хөлгөн судар болно. Тамд унахаас аварч, муу заяанд унахгүйн тулд

Түй -Сайн сайхныг бурханд даатгах

Улаан юм -Өвчин эмгэгийг илааршуулах, айлын цээр арилгахад

Уулын  ламын чого -Энэ ба хойт насны буянд, хишиг арвижуулах, нас уртасгах

Үлгэрийн далай-Хамаг   амьтны тусын тулд, буяныг хотол чуулган болгохын үүднээс айлтгадаг.

Үүлэн тэнгэр -Айлын жил болгоны тахилга, айлын заяа таван тэнгэрийг тахина, буян заяаг тэгшилнэ. Ажил үйлс бүтээж, хүний сүлд хийморийг сэргээнэ.

Хажид чого -Замын барцад арилгахад

Хамчунагву -Аливаа хараал, хэл амны эсрэг уншдаг, албан ажил бүтэмжгүй болох, ц

Түмэнд дуулгах мэдээ















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах