Хятадын хамгийн баян хүн Жак Ма-гийн өөрийн бизнесээ эхлүүлж, амжилтад хүрэхийг хүссэн хүмүүст зориулсан 7 зөвлөгөө

2015-11-05

 

Алибаба компанийг үүсгэн байгуулагч, Хятадын хамгийн баян хүн, дэлхийн 18 дахь баян, 22.5 тэрбум долларын хөрөнгөтэй Жак Магын залууст өгөх 7 зөвлөгөө:
1. 20 хүртлээ сайн сур! Өөр юунд ч битгий сатаар! 20 хүрээгүй байж ажил хийж харин сурах насаа өнгөрөөж болохгүй шүү! 
2. 20-25 насандаа сайн боссыг дага! Түүнээс та их зүйл сурах болно. Мөн энэ насанд алдаанаас бүү ай! Болж өгвөл бүх алдаагаа энэ насанд хийгээд дуусгачих хэрэгтэй, учир нь идэр залуу хүн алдаа гаргасан ч босоод л ирдэг. Алдаанаасаа харин сайн суралцаж дахин тэр алдааг давтахгүй болох хэрэгтэй. 
3. 25-30 насны хооронд ажлын туршлагатай бол. Ихэнх залуус том компанид ажиллах сонирхолтой байдаг. Том компанид орсноор та зөвхөн маш том машины нэгээхэн хэсэг болж, бизнес процессийг илүү сурна гэхээс мэргэжлийн хувьд нэг их хөгждөггүй. Тиймээс ажлын гараагаа жижиг компаниас эхэл.  Жижиг компанийн ажилчны толгой дээр бүх зүйл овоорч ингэснээрээ тэр хүн бизнесийн бүхий л чадварыг сурдаг. 
4. 30-40 насны хооронд өөрийн мөрөөдсөн бизнесээ эхлүүлэх цаг. Энэ насанд хүн эрсдэлийг даах зоригтой, алдаа гаргасан ч буцаж сэхэх хэмжээний хүч чадалтай, мөн залуу насны цог жавхаатай, мөрөөдөлтэй ч хангалттай хэмжээний туршлага цуглуулсан ёстой л боловсорч гүйцсэн жимс шиг үе дээрээ байдаг. Хэрвээ та бизнес эрхлэгч болох, санхүүгийн бие даасан байдал, эрх чөлөөтэй болохыг хүсдэг байсан бол энэ наснаас оройтож болохгүй шүү!
5. 40-50 насны хооронд өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ мөнгө болго. Танд ийш тийшээ үсчиж байх цаг хугацаа ховор болсон учраас 40 -өөс дээш насанд өөрийн чадахгүй, сонирхолгүй, туршлагагүй зүйлдээ хөл тавиад хэрэггүй.
6. 50-60 насны хооронд таны магадгүй өөрийн амьдралдаа амжиж хийж чадаагүй зүйлийг үргэлжлүүлэх, хийх чадвартай залууст хөрөнгө оруулалт хий. Тэднийг дэмж! Энэ насанд залуустай өрсөлдөнө гэдэг маш хүнд байх болно.
7. 60-70 насны хооронд өөртөө цагаа зарцуул! Далайн эрэг дээр наранд биеэ шараад хэвтэхгүй юу. Учир нь амьдрал богинохон, одоо л амьдарсан шиг амьдрахгүй бол хэзээ амьдарна гэж хүлээх билээ. 

Түмэнд дуулгах мэдээ
















































Түмнээсээ асуух санал

Ачааллаж байна ...

Буцах